Аварга 10 жил хувцсаа солиогүй

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Аварга 10 жил хувцсаа солиогүй

УИХ-ын
нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх
эсэх асуудлыг хэлэлцүүлж байв. Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж,
Х.Тэмүүжин гишүүн хариулт өгч байлаа. Энэ хуулиар цагдаагийн
байгууллагын бүтэц, зохион байгуулалт, албан хаагчийн ажиллах орчин,
албан тушаалын цол зэрэг, техник хэрэгсэл, дүрэмт хувцас,
тэтгэвэртэтгэмж гээд олон зүйлийг зохицуулах аж.

Тухайлбал,
хувцасны тухайд юуны түрүүнд хөдөлгөөнд саад учруулахгүй, аюулгүй
ажиллагааны дүрэм журамд нийцсэн байх гэдэг шаардлага тавигдаж байгаа юм
байна. Учир нь манай цагдаагийнхны дүрэмт хувцас аюулгүй ажиллагааны
наад захын шаардлага хангадаггүй, хулгайчийн араас гүйлээ гэхэд
хулгайчаа хөөх үү, малгайгаа маллахуу болдог. Шүүхийн шийдвэр
гүйцэтгэлийнхний хувцас нь бөөн гоёл чимэг, тэмдэг зүүлт сэлт болсон,
хорихын камер дундуур алхаж явахад нь захын хоригдол дуртай газраасаа
барьж аваад сэгсрэх боломжтой байдаг. Иймээс цагдаагийн дүрэмт хувцсыг
шинэчлэх асуудлыг ч мөн хуулийн төсөлд тусгажээ. Энэ тухай Хууль зүйн
сайдын яриаг сонсч суусан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга асан
/өмнөх парламентын үед/ Б.Бат-Эрдэнэ гэнэт “Сайд аа, цагдаагийн 7000
албан хаагчийн дүрэмт хувцсыг солиход тэгээд хэр их төсөв хөрөнгө
шаардагдах вэ? Шинэ хууль оруулж ирэх болгонд л нэг ийм төсөв мөнгөний
асуудал хамт явж байх юм” хэмээн дургүйцэв.

Харин Хууль зүйн сайд
Х.Тэмүүжин Б.Бат-Эрдэнэ гишүүний энэ асуултад үнэнээсээ гайхсан
царайтай ”Ямар ч төсөв хөрөнгө шаардахгүй шүү дээ. Угаасаа цагдаагийн
ажилтны дүрэмт хувцсыг жил болгон сольдог” хэмээн хариулав. Б.Бат-Эрдэнэ
гишүүн ч асуусан асуулт, авсан хариулт хоёртоо бантав бололтой тэгсгээд
чимээгүй болно лээ. Уг нь бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цагдаагийн
хурандаа цолтой, хуульч хүн. Гэвч мань хурандаа ханандаа өлгөөтэй
ёслолын хувцсаа жилдээ нэг тоосыг нь үргээхээс хэтэрдэггүй болохоор өдөр
шөнөгүй гудамжинд эргүүл хийдэг жирийн цагдаа нар жилд хэдэн удаа
хувцсаа сольдгийг яаж мэдэх билээ дээ.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж