Үргэлж анхдагч байж, сенсаацитай мэдээ материалаар уншигчдынхаа оюуныг тэлж байдаг “Гранд” сэтгүүл энэ удаагийн дугаартаа Монголын рок поп ертөнцөд 90-ээд оны дунд үеэр хүч түрэн орж, зүс царай, хоолойн чадлаараа жинхэнэ охидын шүтээн болж байсан Камертон хамтлагийн дуучин Эбагийн 10 саяын үнэтэй ихрүүдийг анхлан та бүхэнд танилцуулжээ. Мөн Монголын толгой баячуудын эгнээнд торох юмгүй орсон жентельмэнүүдийн нэг “АПУ”-гийн дэд захирал Л.Батжавын албан ёсны гэргий Хишгээ хэмээх эмч бүсгүйг папараци дурандаа буулгасаныг та бүхэн энэхүү дугаараас олж харах боломжтой аж. Түүнчлэн 33 дахь дугаартаа “Grand people” ёслолын ажиллагааны эргэн тойрон дахь үйл явдал болоод энэ оны шилдгийн шилдэг “Grand man”, “Grand lady”-ээр тодорсон зарим хүчирхэг, агуу эрхмүүдийн хөрөг бичлэгийг хүргэсэн байна. Мөн дугаар бүртээ тэр бүр хэвлэлд ам нээж, улиг болдоггүй ховор, өөр ертөнц бүхий бие хүмүүсийг олж ярилцдаг тус сэтгүүлийн редакци Монгол Улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаатай ярилцжээ. Харин энэ дугаараасаа эхлэн “Гранд онцлов” хэмээх хэвлэл мэдээллийн хуудаснаа гарсан тухайн сарын шилдэг, сонирхолтой басхүү мэдээлэл болж чадахуйц мэдээ, материалыг товчлон хүргэж байхаар болсон бөгөөд тэд цахим ертөнцийн шинэ, сонирхолтой мэдээ мэдээллийг багтаасан байна. Энэ мэт сонирхолтой содон, сенсаацитай мэдээллээрээ үргэлж анхдагч байж ирсэн “Гранд” сэтгүүлийн дараа дараагийн нүүр хуудаснаас алдарт найрагч Р.Чойномын зүрх сэтгэлийг эзэмдэж, түүнээс хайрын захиа хүртэл авч явсан Ц.Байгалмаа захиралын амьдрал болоод түүний алаг нүдэн бэр загвар өмсөгч, сэтгүүлч М.Мөнхжаргал гээд олон олон эрхмүүдийн амьдрал хувь тавиланг тольдох боломжтой юм.
Мөн энэ дашрамд сэтгүүлд багтаагүй мэдээ мэдээллээ цахим мэдээллийн ертөнцөд нэгэн өвөрмөц орон зайг тунхаглаад буй www.grandnews.mn сайтдаа цаг алдалгүй оруулж байгааг сэтгүүлийн редакци уламжласан байна.