
Цөмийн дайн хийнэ гэж нэг биш удаа занал хийснийхээ дараа Хойд Солонгос, өөрийгөө цөмийн гүрэн гэж үзэхийг дэлхийн хамтын нийгэмлэгээс шаардаж эхлэв. Хэрэв БНАСАУ ба АНУ-ын хооронд яриа хэлцэл эхэлбэл хоёр орны хоорондын хооронд ижил түвшинд явагдах ёстой гэж Умардын Хөдөлмөрийн намын "Нодон синмун" сонины мягмар гаригийн дугаарт өгүүлжээ.
Пхеньяны удирдлага өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах өөрийн нөхцлөө гарган тавьсан байна. Тэр нөхцөлд нь аюулгүй байдлын баталгаа өгөхийг АНУ-аас , хориг арга хэмжээгээ цуцлахыг НҮБ-аас тус тус шаардсан байна. Гэвч түүний хариуд нь цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг Пхеньянаас АНУ дахин шаардаад буй.