Дэлхийн загварын ертөнцөд Мадоннагийн байр суурь болон өөрт нь зориулсан үзэсгэлэнг Macy"s сүлжээний дэлгүүр нээх гэж байна. Калифорний сүлжээ дэлгүүрт нэг л өдөр дэлгэгдэх үзэсгэлэнд дуучин эмэгтэйн хамгийн алдартай хувцаснуудаас дэлгэх аж.
Мадонна өөрийн хувцаснуудаасаа долоон алдартай загвараа шилж өгчээ. Сонгогдсон загварууд дотор 1984 оны MTV VMA шагнал авах ёслолын гоёл нь болох хуримын гэмээр Like A Virgin даашинз мөн өөрийн охин Лурдесийн хамт урласан Material Girl гэх сүүлийн загваруудын цуглуулга ч тэнд тавигдах гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР