“Ногоон” эрчим хүчний зах зээлийн өөрчлөлт нь 2030 он хүртэл ашиглалтад оруулсан шинэ үйлдвэрүүд нийт эрчим хүчний үйлдвэрүүдийн 69-74 хувь болгох төлөвтэй. Сэргээгдэх эрчим хүчний жилийн өсөлтүүд нь 6,7 хувь болж байгаа аж.
Өнгөрсөн онд “цэвэр” эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой төслүүдийн жилийн зарлага нь 190 тэрбум ам.доллар болсон байв. Тэр нь 2011 онд төлөвлөж байснаас 37 хувиар их болжээ. Bloobmerg-т тэмдэглэснээр энэ үзүүлэлт нь 2030 он гэхэд 630 тэрбум ам.доллар болох магадлалтай аж.
Нэг гигаватт эрчим хүчийг (АНУ-д 800 мянган байрны хэрэгцээг хангах хэмжээ) үйлдвэрлэх төхөөрөмжийн өөрийн өртөг нь 2011 оныхоос 10 хувиар буурсан байна. Тэдний үнийн бууралт нь компаниудад нэмэлт зардал гаргах боломжийг өгч байна. Өөрийн үйлдвэрлэгч нарт нарны зай, салхины генераторуудыг улсын тусламжаар өгч байгаа Хятадын төрийн бодлого сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулахад чухал нөлөө үзүүлжээ.
Хятадын улсын татаас нь үндэсний компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн зах зээлийн хангамжийг дүүргэж байгаагийн улмаас үнэ бууж буй. Сэргээгдэх эрчим хүчний үнэ буусны улмаас энэ салбарын компаниудын 30 орчим хувь нь зээлдүүлэгч нараас хамгаалагдахын тулд дампуурлын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тэдний дунд Германы Q-Cells, Хятадын Suntech, Америкийн Solyndra гэх мэтийн том үйлдвэрлэгч байгаа. Гэтэл үйлдвэрлэгч нарт алдагдал авчирсан өөрчлөлт нь төлөвлөснөөс илүү төхөөрөмжийг суурилуулах боломжийг гаргаж иржээ.