Өнөөдөр Р.Чойномын нэрэмжит "Өд" сангийн 10 жилийн ой тохиож байна. Төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын өвийг хамгаалах, уран бүтээлийг нь судлах, алдаршуулах зорилгоор байгуулагдсан тус сан өнгөрсөн хугацаанд нэрт найрагчийн олонд хүрээгүй шүлэг, найраглал, бүтээлүүдийг нь хэвлэх зэрэг олон ажлыг санаачлан хийсэн юм. “Өд” сан байгуулагдсан энэ өдөр Р.Чойном найрагчийн таалал төгссөн өдөр байж таарсан нь санамсаргүй тохиолдол боловч их найрагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх утга учрыг давхар агуулж байгаагаараа онцлог ажээ. Харин нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд яруу найрагч Р.Чойномын цагаадсан өдөр юм байна. Энэ бүх тэмдэглэлт өдрүүдэд зориулан “Өд” сангаас Р.Чойномын тухай баримтат кино бүтээж, түүний уран бүтээл, дурсамжийн зургаан боть ном гаргахаар ажиллаж байгаа ажээ.
Т.ДАРХАН