
Уг тогтоолын биелэлтийг хангаж, орчноо тохижуулах ажлыг хийгээгүй албан байгууллагуудад өчигдөр /04.23/ Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан өөрийн биеэр мэдэгдэл хүргэн өгч, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны дотор тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо. Тохижилт хийгээгүй тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэж, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.