Монголын хөрөнийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 23/ 4,453 тоот арилжаагаар 15 компанийн нийт 38,517,502 төгрөгийн 14,169 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14,041.36 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 226.13 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 88 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “АПУ” ХК 29,013,130 төгрөгийн 8,126 ширхэг хувьцаа худалдсанаар хамгийн эрэлттэй буюу нийт арилжааны 76 гаруй хувийг дангаараа хийжээ.
У.БОЛОР