Хүн бүр тасалгаандаа цэцэг тарих дуртай байдаг ч хэрхэн зөв арчилж, сайхан ургуулахаа мэддэггүй. Хэзээ усалж, хэзээ бордох зэргээ тохируулаагүйгээс цэцгүүд хатаж, гандан өнгөө алдаж, үхдэг. Харин энэ асуудлыг шийдэх “ургамлын эмч”-ийг бүтээжээ. Уг төхөөрөмжийг та цэцгийнхээ хөрсөнд суурилуулахад ургамлын эрүүл мэндийн бүхий л мэдээллийг танд гаргаж өгнө.
Чийгшил, бордооны хувь зэргийг дэлгэцэн дээр гаргаж харуулснаар та ургамалдаа юу дутагдаж байгааг хялбархан мэдэж болно.
Т.ТҮВШИН


