Грэммийн шагналт дуучин Пинк "The Truth About Love" нэртэй Европт хийх аялан тоглолтоо Английн Бирмингем хотоос эхлүүлэхээр төлөвлөөд байжээ. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо цуцлахаас аргагүйд хүрсэн тухай таагүй мэдээг өнөөдөр албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Дуучин бүсгүй амьсгалын замын үрэвслээс болж өрөөсөн чихэндээ зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай болсон гэнэ. Тэрээр тоглолтоо цуцалсантай холбогдуулан фенүүдээсээ албан ёсоор уучлал гуйжээ.
Э.АНХТУЯА