Автомашин үйлдвэрлэгч “Audi” компани нэгэн сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлжээ. Тэд машинаа зогсоолд тавих гэж будилдаг тааруухан жолооч нарт зориулж, автоматаар зогсоолд тавьдаг технологи нэвтрүүлсэн байна. Үүний тулд танд iOS үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас хэрэгтэй. Та гар утсан дээрээ арр-ыг нь суулгах хэрэгтэй. Ингээд та машинаа тавих газраа сонгож, арр дээрээ тохируулаад машинаа автомат жолоодлого дээр нь тавина.
Ингэхэд л машин өөрөө автоматаар жолоодогдон таны сонгосон зайнд орно.
Т.ТҮВШИН