Угтаалцайдам сумын элеваторыг сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Угтаалцайдам сумын элеваторыг сэргээн засварлана

Ирэх тавдугаар сараас тариалангийн ажил эхэлнэ. Тариалалт хийх хамгийн тохиромжтой цаг нь тавдугаар сарын 15-25-ны хооронд байдаг аж. Бэлтгэл ажлын хүрээнд “Тариалангийн шинэчлэл” улсын зөвлөлгөөнийг энэ сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Энэ жил улсын хэмжээнд 393,5 мянган га-д үр тариа, төмс хүнсний ногоо тариална. Үүнээс 470 мянган тонн улаанбуудай, 208 мянган тонн төмс, 107,9 мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөвлөгөөтэй байгаа талаар ҮХААЯ-ын мэргэжилтэн хэллээ.

Мөн буудай хадгалах элеваторын аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд 20 мянган тонн, Сэлэнгийн Баянгол, Увсын Баруунтуруун суманд, Дархан-Уул аймагт элеватор байгуулах гэрээ байгуулжээ. Мөн Төв аймгийн Угтаалцайдам суманд дутуу баригдсан 36 мянган тоннын элеваторыг сэргээн засварлаж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Ногооны хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулах зорилтыг ҮХААЯ-ын Газар тариалангийн зохицуулах газраас тавин ажиллаж байна гэв.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж