Өнгөрсөн намар “Скай ресорт” цанын баазын захирал Н.Батсуурийн охин Б.Аниртай хуримаа хийсэн дуучин Б.Хонгор одоогоор шинэ уран бүтээл туурвиагүй явна. Саяхан аавынхаа нутаг болох Ховд аймгийн уран бүтээлчдийн тоглолтод оролцож, хуучны сайхан дуунуудыг дуулан сонсогчдынхоо сонорыг мялаасан.
Энэ үеэр үзэгчид түүнийг сайхан хоолойтой, аав шигээ сайн дуучин хэмээн магтаж байсан бөгөөд ааваасаа өвлөсөн сайхан дуу хоолойгоо зэврээлгүй, шинэ уран бүтээл хийхийг хүсч байлаа.
Сар шинийн өмнөхөн хүүтэй болсон дуучин Б.Хонгор нэг хэсэг эхнэрийгээ Тайванийн Ming Chuan-ийн их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байх үед нь Тайваньд амьдарч байсан ч өдгөө Монголдоо ажиллаж, амьдарч байгаа юм. Тиймээс удахгүй сонсогчиддоо шинэ уран бүтээлээр бэлэг барих биз ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn