Автозамын ажлыг эрт эхлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Автозамын ажлыг эрт эхлүүлнэ гэв

Өнөөдрийн
байдлаар Монгол Улсын 21 аймгаас есөн аймгийн төв нь Улаанбаатар хоттой
хатуу хучилттай автозамаар холбогдсон байдаг. Бусад 12 аймгийг
Улаанбаатартай асфальтан замаар холбох зорилгоор 2016 он хүртэл  5576 км
хатуу хучилттай автозам барихаар төлөвлөсөн. Энэхүү  төлөвлөгөөний
дагуу энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл
аймгийн төвийг нийслэлтэй холбох ажлыг эхлүүлнэ. Харин ирэх онд
Сүхбаатар, Завхан, Говь-Алтай амйгийн төвийг чиглэсэн хатуу хучилттай
автозамыг тавих бол 2015 онд Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг нийслэлтэй
холбох ажээ. Энэ жил нийтдээ 1400 км автозам барих санхүүжилтэд
шаардагдах 570 тэрбум төгрөгмийг  Чингис бондын мөнгөнөөс гаргахаар
Засгийн газраас шийдсэн. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2947.9 км хатуу
хуилттай автозам барьсан бөгөөд энэ оны автозамын ажлыг эрт эхлүүлж, эрт
дуусгахаар төлөвлөснөө салбарын яамныхан хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж