
Нөөцийн махны хаврын улирлын борлуулалтыг 2013 оны гуравдугаар сарын 6-наас 389 цэгээр хийж, /2013 оны 4-р сарын 22-ны/ одоогийн байдлаар нийт 2,827.4 тн мах борлуулаад байна. Үүнээс, үхрийн мах 505.6 тн, хонины мах 1,168.5 тн, ямааны мах 1,153.3 тн байна.
Мөн Нарантуул-2, Хүчитшонхор, Хархорин захуудад хонины махыг гулуузаар 5500 төгрөг, ямааны гулууз махыг 4600 төгрөгөөр тус тус худалдаж байна.
Нөөцийн махыг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт 7 буудлын эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулна.
Өмнө нь ийм худалдааг 04-р сарын 06, 07-ны өдрүүдэд “Өрх бүрт нэг гулууз” өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүрэг дэх 7 буудал, Хан-уул дүүрэг дэх Мишээл экспо, Баянзүрх дүүрэг дэх Скай их дэлгүүр, Хархорин зах, Баянзүрх дүүргийн Амгалан дахь Оргил худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулж байсан билээ.
Нөөцийн махны борлуулалт, чанар байдлын талаарх санал, хүсэлтийг 88046551, 88046552, 88046553 дугаарын утсаар авч байна.
Нөөцийн махны үнэ:
Жижиглэн савласан:
Үхэр 5,950₮
Хонь 5,750₮
Ямаа 4,850₮
Гулууз:
Хонь 5,500₮
Ямаа 4,600₮