Дубайн цагдаа нарын шинэ гангараа-Ferrari

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Дубайн цагдаа нарын шинэ гангараа-Ferrari

Дубайд цагдаагийн албанд Lamborghini Aventador маркийн тансаг машиныг улсаас нь тавьж өгсөн тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ нь тэдний ганц гангараа биш байх бололтой. Тэд хурдан хөлгийнхөө жагсаалтад Ferrari FF машиныг нэмжээ.

Ferrari FF машин нь 3-7 секундын дотор 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай, V12 хөдөлгүүртэй юм. Тиймээс хурдан машин хөлөглөсөн эрхмүүдтэй цагдаагийнхан хөөцөлдөхөд асуудал гарахгүй бололтой.

Т.ТҮВШИН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж