"Black zebra"-ын бүтээл "Ларьдма" дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус кино нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хийгдсэн бөгөөд зохиолыг нь кино зохиолч Д.Төрмөнх бичиж, найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм. Энэ киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа зэрэг уран бүтээлч тоглосон нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Учир нь топ модель Д.Пүрэвсүрэн хоёр дахь охиноо гаргаснаас хойш анх удаа дэлгэцийн бүтээлд хүч үзэж байгаа юм. Тэрбээр төрөөд удаагүй хэдий ч гоё сайхнаараа байгаа бөгөөд энэ удаад хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн дүрд тоглож байгаагаараа онцлог юм.
“Лардьма” уран сайхны киноны нээлт ирэх сарын 5-нд болох нь. Киноны уран бүтээлчид өнгөрсөн хоёрдугаар сараар зургаа авч эхэлсэн бөгөөд энэ бүтээлээ чанартай, үзэгчдээс сайн үнэлгээ авахаар хийж байгаа гэсэн шүү.
Г.ДАША