
Аврах ажиллагаанд Тагнуулын Ерөнхий газар, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас нийт 13 машин, 130 хүн ажилласан бөгөөд нисдэг тэрэгний зардлыг оролцуулан нийт 14 сая 445 мянган төгрөг зарцуулсан гэх мэдээллийг Улсын онцгой комиссоос өгсөн юм. Үүний дагуу Бурхан Халдунд цасанд боогдсон 71 хүнээс Төрийн тусгай хамгаалалт, Онцгой байдлын албан хаагчдыг хасаад 58 хүн дээрх зардлыг хувааж төлжээ. Ингэхээр нэг хүнээс 250 мянган төгрөг цуглуулж, нийт 14 сая 445 мянган төгрөгийг өнөөдөр Засгийн газрын Нөөц хөрөнгийн санд шилжүүлсэн тухай ууланд төөрсөн хүмүүсийн төлөөлөл, “MIIS” компанийн захирал М.Идэрбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.