
Сүүлийн хэдэн жилд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан амьтны хүрээлэнг хаах шийдвэр гарсныг эсэргүүцсэн иргэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр 2007 оноос явуулын парк, 2010 оноос 30-аад амьтантай амьтны хүрээлэн байгуулсан байна. Улмаар 21 аймгаар аялж, хүүхдүүдэд эдгээр амьтдыг хэрхэн тэжээх, хайрлах талаар зааж, үзүүлж байсан гэнэ. 2012 оноос Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд газар түрээсэлж, үйл ажиллагаагаа явуулж байсан боловч энэ сарын 11-нд тус цэцэрлэгийг хариуцдаг Аялал жуулчлалын үндэсний төвөөс дөрөвдүгээр сарын 20-ны дотор газраа чөлөөлөхийг шаарджээ. Тиймээс амьтны хүрээлэнд зориулан газар шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн байна. Хэрэв асуудлыг нааштай шийдэж өгөхгүй бол ирэх сард Сүхбаатарын талбай 100 амьтны хамруулсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэв.
Т.ДАРХАН