“Оросын төмөр замын нэгдэл” 100 мянган вагоноо “актална”

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

“Оросын төмөр замын нэгдэл” 100 мянган вагоноо “актална”

“Оросын төмөр замын нэгдэл” төрийн
өмчит компани ачаа тээврийн 100 мянган вагоноо Украины Кременчугийн гангийн
үйлдвэрт засварт оруулах тухай шийдвэр гаргажээ. Энэ нь тус компанийн нийт
хөдлөх бүрэлдэхүүний 10 хувьтай тэнцэх тооны вагон юм. Гэхдээ тэднээс
дийлэнхийг нь “акталж” магадгүй байгаа аж. Хэрэв ачаа тээврийн вагонуудыг
үйлчилгээнээс гаргавал “Нефтетранссервис”, “Rail Garant”, “Trans Oil” зэрэг
төмөр замын ачаа тээврийн вагон ашигладаг компаниуд олон сая рублийн алдагдалд
орох тооцоо гарчээ.

Оросын ачаа тээврийн вагон
ашиглагчдын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Дмитрий Королев “Оросын төмөр замын
нэгдэл” компанийн дээрх шийдвэрийг алдаатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Учир
нь “акталж” магадгүй байгаа бүх ачаа тээврийн вагон эвдэрсэн байх учиргүй гэж
үзэж байгаа гэнэ. Зөвлөлөөс ОХУ-ын Засгийн газарт уг нөхцөл байдлыг авч
хэлэлцэхийг хүссэн өргөдөл илгээсэн байна.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж