Нэгэн цагт дуу хөгжмийн ертөнцөд “эзэн сууж” байсан “Backstreet Boys” хамтлагийнхан өчигдөр Орландогийн “SeaWorld Orlando” цэнгэлдэхийн тайзнаас фэнүүддээ уран бүтээлээ хүргэжээ. Брайн, Ник, Кевин A.J, Хауи нарын хамтлагийн залуус энэ онд 20 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд эргэн нэгдээд буй билээ.
Тэд эргэн нэгдэж уран бүтээлээ хүргэхээс гадна фэнүүддээ зориулж шинэ цомгоо тун удахгүй гаргах болно гэдгээ саяхан мэдэгдсэн байна. Өнгөрөгч амралтын өдрөөр хамтлагийн гишүүн Кевин “Entertainment Weekly”-д ярилцлага өгөхдөө шинэ цомгийнхоо ажилд аль хэдийнэ орсон тухай ярьжээ. Поп болон электро бүжгийн хэмнэлтэй дуунуудаас бүрдсэн тус цомгийнхоо нэрийг хараахан товлоогүй байгаа ч ээлжит шинэ уран бүтээл нь фэнүүдэд нь таалагдана гадэгт тэд итгэлтэй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА