Ажлын хэсэг &#34ахлагч&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг &#34ахлагч&#34

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэлээд ширүүн эр бололтой. Бас үзэл бодлоо хурц илэрхийлдэг болохоор түүний цол гуншингаас ажлын хэсгийн ахлагч, төсөл боловсруулагч гэх нэр гишүүн болсноос нь хойш лав салсангүй. Танхимын хэдэн нөхдөө хүний, өөрийн гэлтгүй шулуухан шүүмжилж орхидог энэ эрхэм одоогоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ажлын хэсгийн ахлагч нь болоод байна. Н.Алтанхуягтай намынх нь гишүүд мэтгэлцэж, асуулга тавьсан ч дорвитой амжилтад хүрч чадаагүй. Тиймээс тэрбээр Ерөнхий сайдын зөрчсөн хуулиуд, ажлын хариуцлага алдсан ямар нүх, сүв байгааг нямбай олж харахаар уг ажлын хэсгийн ахлагчаар ийн томилогдсон аж. Түүнчлэн “40 сая малтай, 400 сая литр сүү уух боломжтой мөртлөө импортын хуурай сүү уугаад л сууж байна” гэж “Монгол сүү” хөтөлбөрийн ажлын хэсгийг мөн л ахалсан. Ер нь түүний ахалсан ажлын хэсэг үргэлж нэмэх оноо авдаг болохоор намын нөхөд нь энэ албанд зүтгүүлдэг ч  байж мэдэх.

Нэг хэсэг өөрийн намын удирдлагуудаа “Хэт хуучинсаг сэтгэлгээтэй, дарга нар намаа сэргээх талаар юу бодож, хийж байгааг иргэд, намын жирийн гишүүд байтугай Удирдах зөвлөлийн гишүүн би хүртэл ямар ч ойлголтгүй байна” хэмээн шүүмжилж байсан удаатай. Хаана л шинэ төсөл, хуулийн боловсруулалт гарч ирнэ тэр болгонд С.Бямбацогт гишүүний нэр “цохиж” явах болсонд ангийн зарим анд нь сэм шоолох болсон гэнэ.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж