“Байерн”-ын ерөнхийлөгч татвараас зайлсхийжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

“Байерн”-ын ерөнхийлөгч татвараас зайлсхийжээ

Мюнхений прокурорын газраас "Байерн Мюнхен" хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч Ули Хёнесийг татвараас зайлсхийсэн хэргээр мөрдөн байцаалт эхлүүлжээ.  Хёнес татварын албадаас 12 сая еврогийн орлогоо Швейцарид нуусан байв.

“Бавари” клубын ерөнхийлөгчийнхөө хувьд Ули Хёнес (Uli HoeneЯ) татвараас зугтсан хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсний дараа Мюнхений прокурорын газраас түүнийг эсрэг албан ёсоор мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Энэ тухай “Focus”  сэтгүүл даваа гаригийн дугаартаа нийтэлжээ.

Уг хэвлэл Хёнесийн бичгээр гаргасан өрөгдлөөс  иш татсан байв. Тэрээр өөрийн татварын зөвлөхөөрөө дамжуулан 2013 оны нэгдүгээр сард Швейцарийн банкинд илэрсэн дансныхаа улмаас гэм буруугаа сайн дураар хүлээсэн өрөгдөл гаргажээ. Одоо Мюнхен хотын прокурорын газраас Хёнес уг хэргээр ямар нэгэн мэдээлэл нуусан уу үгүй юу гэдгийг шалгаж байна. Хуулийн төлөөлөгч тэр хичнээн хэмжээний мөнгө татвараас нуусан талаар тодруулж хэлсэнгүй.

Германы татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Томас Айгенталер (Thomas Eigenthaler) үзэж байгаагаар, Ули Хёнес татварын албадаас наад зах нь 12 сая евро нуужээ. Тэр Passauer Neue Presse сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв тэрээр бүх баримтаа үнэн зөвөөр” хүлээн зөвшөөрснөө өрөгдөлдөө бичсэн тохиолдолд л шийтгэлгүй өнгөрч болохыг хэлжээ.  Хёнесийн энэ хэрэг нь нууц данстай спортын бусад зүтгэлтнүүдэд нэгийг сануулна гэж Айгерталер тэмдэглэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж