Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Та үүнийг мэдэх үү?

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагд­санаар ялгаварлан гадуур­халтыг амсаж байгаа хүмүүс гомдлоо төрийн бай­гуул­ла­гад  гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж нээгдсэн. Уг хуульд тус­гагдсан гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтын талаар товч мэдээллийг хүргэж байна. 

1. Бэлгийн дарамт гэж юуг хэлэх вэ?

– Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн ул­маас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл са­нааны болон бусад байд­лаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйл­дэл, эс үйлдэхүйг хэлнэ.

2. Бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх та­лаар ажил олгогч ямар үүрэг хариуцлага хүлээсэн бэ? 

– Байгууллагын удирд­ла­гууд хөдөлмөрийн до­тоод журамдаа ажлын бай­ранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гар­сан гомдлыг хэрхэн бараг­дуулах талаар тодорхой тусгах үүрэгтэй.

3. Бэлгийн дарамтанд өртсөн тохиолдолд гомдлоо хаана гаргах вэ?

– Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд заасны дагуу  Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй.

Гомдлоо гаргахаас өмнө Хүний эрхийн үн­дэсний комисст (Тэнгис кино театрын өөдөөс харсан Засгийн газрын 11 дүгээр байрны 509 тоот өрөө) биечлэн очиж хуулийн зөвлөгөө авч болно. Эсвэл  262786  ут­саар холбогдож, info@mn-nhrc.org  цахим хаягаар хандах боломжтой.  Бас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн  50 99 05 05 утсанд хандаж болно.

4. Гомдол гаргавал миний нууцыг хадгалж чадах болов уу? 

Гомдлыг  хүлээн авсан байгууллага, албан тушаал­тан таны нууцыг  Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу хадгалах үүрэгтэй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж