Начингуудын халз барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Начингуудын халз барилдаан боллоо

Монголын үндэсний бөхийн холбоо, Хамаг Монгол студи хамтран Монгол улсын шилдэг начин цолтой бөхчүүдийн багийн халз барилдааныг дөрөвдүгээр сарын 21-ний ням гарагийн 15 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулав. Одоо барилдаж байгаа амжилт, үзэгчдийн хүсэлтийг харгалзан 12 начинг сонгож авсан бөгөөд хоёр багт хуваагдан барилдсан. Нэг бөх нөгөө багийнхаа зургаан бөхтэй хувийн амжилт болон багийнхаа төлөө барилдаж өсөх идэр начин Э.Энхбатаар ахлуулсан зүүн талын бөхчүүд 23:13 харьцаатайгаар ялж зургаан сая төгрөгийн бай шагнал авлаа. Гуравдугаар тойргийн барилдааны үеэр өсөх идэр начин Б.Гончигдамба хөлөндөө бэртэл авч эмчийн магадлагаагаар барилдааныг орхиж түүний оронд багийн бөхчүүдээс төлөөлж дахин барилдсан юм.

 Барилдсан бөхчүүд:

 Нэгдүгээр тойрог
1. Э.Энхбат у.н – Б.Пүрэвсайхан у.н
2. Ду.Батбаяр у.н – А.Батмөнх у.н
3. Б.Батмөнх у.н – Б.Сангисүрэн у.н бооцоо тавив.
4. Ц.Одбаяр у.н – Б.Гончигдамба у.н
5. Б.Амарзаяа у.н – Ч.Баянмөнх у.н
6. Р.Пүрэвдагва у.н – Ш.Жаргалсайхан у.н

                   2 : 4

Хоёрдугаар тойрог
1. Э.Энхбат у.н – А.Батмөнх у.н
2. Ду.Батбаяр у.н – Б.Сангисүрэн у.н
3. Б.Батмөнх у.н –Ч.Баянмөнх у.н
4. Б.Амарзаяа у.н -Б.Гончигдамба у.н бооцоо тавив
5. Ц.Одбаяр у.н – Ш.Жаргалсайхан у.н
6. Р.Пүрэвдагва у.н – Б.Пүрэвсайхан у.н

                 5: 1

Гуравдугаар тойрог
1. Э.Энхбат у.н – Б.Сангисүрэн у.н бооцоо тавив
2. Ду.Батбаяр у.н -Ч.Баянмөнх у.н
3. Б.Батмөнх у.н – Б.Гончигдамба у.н
4. Б.Амарзаяа у.н -Ш.Жаргалсайхан у.н
5. Ц.Одбаяр у.н –Б.Пүрэвсайхан у.н
6. Р.Пүрэвдагва у.н
– А.Батмөнх у.н

               5: 1

Дөрөвдүгээр тойрог
1. Э.Энхбат у.н – Ч.Баянмөнх у.н
2. Ду.Батбаяр у.н –Б.Гончигдамбын оронд Б.Сангисүрэн дахин барилдав
3. Б.Батмөнх у.н – Ш.Жаргалсайхан у.н
4. Б.Амарзаяа у.н – Б.Пүрэвсайхан у.н
5. Ц.Одбаяр у.н –А.Батмөнх у.н
6. Р.Пүрэвдагва у.н – Б.Сангисүрэн у.н

              4: 2

Тавдугаар тойрог
1. Э.Энхбат у.н – Б.Гончигдамбын оронд Б.Сангисүрэн дахин барилдав.
2. Ду.Батбаяр у.н – Ш.Жаргалсайхан у.н
3. Б.Батмөнх у.н – Б.Пүрэвсайхан у.н
4. Б.Амарзаяа у.н – А.Батмөнх у.н
5. Ц.Одбаяр у.н – Б.Сангисүрэн у.н
6. Р.Пүрэвдагва у.н – Ч.Баянмөнх у.н

            3: 3

Зургаадугаар тойрог
1. Э.Энхбат у.н – Ш.Жаргалсайхан у.н
2. Ду.Батбаяр у.н – Б.Пүрэвсайхан у.н
3. Б.Батмөнх у.н – А.Батмөнх у.н
4. Б.Амарзаяа у.н – Б.Сангисүрэн у.н
5. Ц.Одбаяр у.н – Ч.Баянмөнх у.н
6. Р.Пүрэвдагва у.н -Б.Гончигдамбын оронд Б.Пүрэвсайхан дахин барилдаж энэ барилдаанд бооцоо тавив

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж