
Өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы хоёрдугаар тойргоос бэртлийн улмаас тэмцээнийг орхиж байсан дэлхийн экс тэргүүн теннисчин Испаний Рафаэль Надаль он гарсаар ээлжит тэмцээнүүдэд оролцсоор байгаа. Рафаэль Надаль тус тэмцээний гуравт эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд хагас шигшээд зургаад эрэмбэтэй Францын Жо Уильфред Цонгаг 6:3, 7:6-аар илүүрхсэн ч шигшээд Жоковчид ялагджээ.
Дэлхийн манлай теннисчин Новак Жокович тус тэмцээнд түрүүлснээр 500 мянга ам.доллар, чансааны 1000 оноо, Надаль 246 мянган ам.доллар, чансааны 600 оноо хүртжээ. Тэмцээний хосын төрөлд Франц, Сербийн хослол АНУ-ын ах, дүүс Брайнуудыг хожсоноор тэргүүлсэн байна.