Хилийн 0218 дугаар ангийн хилчид “Буянт-Ухаа” хилийн боомтоор гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд гадаадаас улсын хил зөрчсөн 10 үйлдлийг илрүүлэн саатуулжээ. Тухайлбал бусдын нэрээр паспорт гаргуулж улсын хил зөрчсөн дөрвөн үйлдлийг ахлах дэслэгч Д.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Ч.Төрболд, ахлагч Х.Хүсэлбат, дэд ахлагч Г.Онон илрүүлсэн байна. Мөн хил зөрчсөн хоёр үйлдлийг ахлах ахлагч Э.Шижирмаа, дэд ахлагч Д.Эрдэнэзаяа, бусдын нэрээр Монгол Улсад буцах үнэмлэх авч, улсын хил зөрчсөн дөрвөн үйлдлийг дэслэгч О.Түмэнцогт, ахлах ахлагч Ж.Жаргалмаа, ахлагч Е.Еркэгүл, дэд ахлагч Б.Төгөлдөр нар илрүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд улсын хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн 19 иргэнийг илрүүлэн саатуулж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.
Д.ЦЭЭНЭ