Хууль зүйн сайдаас мэдээлэл сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдаас мэдээлэл сонсчээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн гишүүдийн хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг байлцуулан Засгийн газраас өргөн мэдүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх хуулийн төслүүдтэй холбоотойгоор мэдээлэл сонссон байна. Ингээд бүлэг эрх зүйн хүрээнд реформ хийх шаардлагатай хэмээн үзжээ.

Хоёр дахь асуудал нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь гадаадад хувьцаа эзэмших, үл хөдлөх хөрөнгө эзэмших бол үүнийг тусгайлан зохицуулсан хууль эрх зүйн орчинтой болох ёстой. Нөгөө талаас цаашид уул уурхайн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд орж эхлэхэд төрийн өндөр албан тушаалтныг эрсдлээс хамгаалах зайлшгүй нөхцөл байдал үүснэ гэж үзжээ.

Гурав дахь
хэлэлцсэн асуудал нь дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа Шивээ-Овоо, Багануурын нүүрсний олборлолтын зардал хэд байгаа, мөн гадаадад нүүрсээ экспортолж буй “Эрдэнэс тавантолгой”-н компанийн гаргаж байгаа зардал хэд байна вэ гэдэг харьцуулсан мэдээллийг сонсох. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулж сангийн захиран зарцуулалт ямар байсан, татан төвлөрүүлэлт ямар байдалтай явж ирсэн, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний тусламж санхүүжилт авсан зэргийг нягтлах шаардлагатай гэж энэ удаагийн бүлгийн хуралдаанаас гишүүд үзсэн юм байна. Тиймээс эл асуудлын хүрээнд дараагийн бүлгийн хуралдаанаар тодорхой мэдээлэл сонсохоор болжээ. Энэ талаарх мэдээллийг бид МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс авлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж