Харин өнөөдрийн байдлаар 18 хүн тэнцэж, англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох шалгалтад оржээ. Шалгалтын хариу өнөөдөр орой гарах юм.
Эмнэлгийн удирдлагуудын сонгон шалгаруулалт хэрхэн болж өнгөрсөн талаар Сонгон шалгаруулах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны удирдлага хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэгээс тодрууллаа.
-Эмнэлгийн удирдлагуудыг сонгон шалгаруулалтад эмнэлгийн хуучин дарга нар оролцсон уу?
-Хуучин дарга нар оролцсон. Гэхдээ хэн хэн оролцсоныг мэдээлэх боломжгүй.
-Шалгаруулалтад оролцсон төслийг хэрхэн үнэлсэн бэ?
-Төрийн албаны зөвлөлийн 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний тогтоолоор батлагдсан журмын дагуу шалгаруулсан. Тухайлбал, Боловсролын байдлыг 2, 4, 6 оноогоор дүгнэсэн. Анагаах ухааны докторт 4, шинжлэх ухааны докторт 6 оноо өгсөн. Ямар ч шалгуурт комиссын гишүүд хоорондоо зөвшилцөөгүй.
-Сонгон шалгаруулалтад оролцсон төсөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрхэн тусгасан байна вэ?
-Хүн бүр шинэ санаа ирүүлсэн байсан. Энэ төслийн шинэ санаанууд байгууллагын нууц болж байгаа учраас мэдээлэх боломжгүй.
-Сонгон шалгаруулалтын эцсийн дүн хэзээ гарах вэ?
-Ирэх долоо хоногт эцсийн дүн гарна. Төрийн албаны салбар зөвлөлд хэлэлцүүлж, АТГ болон бусад холбогдох газраас гэмт хэрэгт холбогдож байсан, хувийн ашиг сонирхолтой эсэх талаар мэдээллийг авна.
-Хэдэн эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах вэ?
-Нийт 15 эмнэлгийн даргыг сонгон шалгаруулна. Гэхдээ эдгээр эцсийн шатанд тунаж үлсэн 18 хүнээс шалгалтад тэнцэхгүй бол шалгаруулалтаас хасна.
-Удирдлага нь шалгараагүй эмнэлгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ асуудлыг Төрийн салбар зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
-Эмнэлгийн түр орлон гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтад оролцсон уу?
-Нэг түр орлон гүйцэтгэгч орсон боловч шаардлага хангаагүй учраас нэгдүгээр шатнаас хасагдсан.