МХБ 54.2 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

МХБ 54.2 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 22/ 4,452 тоот арилжаагаар 16 компанийн нийт 54,219,720 төгрөгийн 305,097 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14,267.49 байсан нь өмнөх арилжаанаас 392.52 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 63 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Гермес центр”  ХК 24,662,025 төгрөгийн 234,305 ширхэг хувьцаа, “Ремикон” ХК 12,315,000 төгрөгийн 65,000 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж