Техник-технологийн улсын олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Техник-технологийн улсын олимпиад болно

Жил бүр болдог уламжлалт техник-технологийн улсын олимпиад 2013 оны тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно гэж тус олимпиадыг Зохион байгуулах хорооны дарга, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, профессор Л.Цэрэнсодном мэдэгдлээ.
17 дахь удаагаа болж байгаа техник-технологийн улсын олимпиадад 21 аймаг, нийслэлийн гэсэн 22 багийн дөрвөн зуу гаруй шилдэг багш, сурагчид оролцож дараах гурван төрлөөр мэдлэг, ур чадвараараа өрсөлдөнө. Үүнд:

  1. Технологи, зураг зүйн төрөл: багш нар (эр, эм), сурагчид (эр, эм)
  2. Техник спортын төрөл: нисэх онгоц, усан онгоц, автомашины загвар
  3. Дүрслэх урлаг, дизайны төрөл: (багш, сурагчид)

Техник-технологийн улсын олимпиадад амжилттай оролцож төрөл бүрд эхний гурван байранд шалгарсан сурагчдад их, дээд сургуульд техник, технологийн чиглэлээр элсэн суралцах эрх гардуулна. 

Тус олимпиадын өмнөхөн дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль дээр “Дүрслэх урлаг, технологи, дизайны боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Уг бага хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Польш, Япон зэрэг гадаад орнуудын эрдэмтэн багш нар, судлаачид ирж оролцоно.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж