Хүн амын 80 хувь нь орон сууцанд амьдарна

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Хүн амын 80 хувь нь орон сууцанд амьдарна

Дархан-Уул
аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас эрхлэн
өнгөрсөн долоо хоногт /04.19/ хэвлэлийн бага хурал хийж 2013 онд хийгдэх
газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг сэтгүүлчдэд танилцуулав.
Уг төлөвлөгөө ёсоор бол энэ онд Дархан хотод шинээр есөн хорооллыг барьж
эхлэхээр төлөвлөжээ. Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбатын хийсэн уг
мэдээлэлд энэ онд 300 га газарт газар олголт хийгдсэнээр 1300 айл өрх
төвийн шугам, дулаанд холбогдсон байр, байшинтай болох бололцоо бүрдэнэ
гэж ярив. Түүний хийсэн мэдээлэлд  энэ онд 10 мянган айлын орон сууц,
гурван мянган айлын таун хаусны газрын асуудлыг шийдвэрлэснээр орон
сууцуудыг барих ажлыг эрчимжүүлнэ гэв.

Нийтдээ 9 хороололыг 
шинээр барих боломжтой гэсэн тооцоо судалгааг газрын харилцаа барилга
хот байгуулалтын газраас гаргажээ. Дархан сумын нийт иргэдийн 60 гаруй
хувь нь орон сууцанд амьдардаг. Өнгөрсөн жилээс100 мянган айл орон сууц
хөтөлбөрийн хүрээнд барилга угсралтын 13 компани нийтийн эзэмшлийн орон
сууц барьж эхэлсэн. Эдгээр компаниуд шинээр 9 хороолол байгуулснаар
хотын хүн амын 80 хувь нь орон сууцанд амьдрах боломжтой болно.
ГХБХБГ-аас боловсруулсан уг ерөнхий төлөвлөгөөнд энэ онд аймгийн
хэмжээнд нэн шаардлагатай байгаа мал, түүхий эдийн зах, ОХУ-ын
тусламжаар баригдах хар замын түүхий эд бэлтгэх үйлдвэр, орчин үеийн
стандартын шаардлага хангасан чимээгүй хотыг бий болгох, нутгийн
захиргааны болон хуримын ордон зэрэг томоохон барилга байгууламжуудыг
барих ажлуудыг эхлүүлэх юм байна.    

 Эх сурвалж: www.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж