Ирэх жил үхрийн мах хомсдолд орж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Ирэх жил үхрийн мах хомсдолд орж болзошгүй гэв

Монгол Улс 40 сая гаруй малтай, мал аж ахуйн орон боловч ирэх жил үхрийн махны хомсдолд орж болзошгүй гэнэ. Тодруулбал, нийт 40 сая гаруй малын хоёр сая буюу зургаан хувь нь л үхэр байгаа тухай өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Засгийн газрын цагаар УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт мэдэгджээ. Үүнээс нядлагаанд оруулах мах цөөхөн байгаа нь ирэх жилүүдэд хүн амын хэрэглээнд үхрийн махны хомсдол үүсэхэд хүргэж болох ажээ. Мөн мах боловсруулах үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлсөн байдаг бол махан бүтээгдэхүүн гаргадаг компаниудын хувьд, татварын урамшуулал, аливаа дэмжлэг байдаггүй нь үйлдвэрлэлээ явуулахад бэрхшээлтэй байдаг гэнэ.

Ийнхүү махны хэрэглээ гэхээр олон нийт нөөцийн махны үнэ, чанарт л анхаарал хандуулдаг бол хамгийн тэмжээллэг төрлийн хүнс гэгдэх үхрийн махны хомсдол үүсэх магадлалтай болжээ. Тиймээс үхрийн мах бэлтгэлийг сайжруулахын тулд махны экспортыг түр хаах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар Засгийн газрын бодлогын төвшинд анхаарах хэрэгтэй гэсэн хүсэлтийг УИХ-ын зарим гишүүд дэвшүүлээд байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж