“Оролцоог бодит болгоё” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

“Оролцоог бодит болгоё” аян үргэлжилж байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Оролцоог бодит болгоё” сарын аянд Баянголчууд нэгдэн хэд, хэдэн ажлыг санаачлан зохион байгуулаад байгаа юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй ижил орчин нөхцөлд сургахыг уриалж ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд сургалт зохион байгуулж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 20 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож, 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэн тавьсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, мөн НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа нар хүрэлцэн ирж тэдэнд амжилт хүссэн юм.

“Оролцоог бодит болгоё” аян энэ долоо хоногийн турш хүүхдүүдийн оролцоог дэмжин үргэлжлэхийн зэрэгцээ энэ сарын 24-нд Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулганыг хийх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж