Гудамж цэвэрлэгч супер машин

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Гудамж цэвэрлэгч супер машин


Олон үйлдлийг зэрэг хийх чадвартай техник, төхөөрөмж бүтээх нь өнөө цагийн хандлага билээ. Зохион бүтээгч Michał Markiewicz олон үйлдэл гүйцэтгэх чадвартай, гудамж цэвэрлэгч машины загварыг гаргажээ. Уг машин нь хог шүүрдэх, замыг угаах, өвөл цас арилгах гэсэн гурван үйлдлийг хийх чадвартай аж.

Ганц жолооч байхад л уг машиныг ажиллуулж, хотын гудамжаа цэвэрхэн байлгах нь. Гэхдээ уг машиныг хэдийгээр үйлдвэрлэж, худалдаалах талаар хараахан мэдээлэл цацагдаагүй байна.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж