Харин цөөнхийн бүлгээс тавьж байгаа “Чингис бонд”-ын хөрөнгөөр Монголбанк алт худалдан авсан байж болзошгүй гэх мэдээллийн хүрээнд УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллах тухай саналыг ямар шалтгаанаар олонхи хүлээн авсангүй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуулиараа Монголбанк Засгийн газарт харьяалагддаггүй, УИХ-ын бүтцэд хамаарна. Энэ талаар мэдээлэл сонсоё гэвэл УИХ-ын хувьд нээлттэй. Нөгөө талаас Монголбанк Ерөнхий сайдын мэдэлд байдаггүй атал энэ асуудлын хүрээнд Ерөнхий сайдын огцруулах асуудалтай шууд холбож буй нь харьяалахгүй асуудалд хамаатуулсан зүйл учраас УИХ-аас ажлын хэсэг байгуулахад нь олонхийн бүлэг оролцох шаардлагагүй хэмээн үзсэн гэдэг тайлбар өглөө. Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэх болно.
Монголбанкны асуудал Ерөнхий сайдад хамаарахгүй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Бүлгээр энэ удаад цаг үеийн чанартай хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор “Эрдэнэс тавантолгой” компани өнөөдрөөс нүүрсээ “Чалько” компанид нийлүүлж эхэлснийг зөв алхам хэмээн дүгнэсэн байна. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд нүүрс тээвэрлэлтийг ийн үргэлжлүүлсэн нь зардлыг нэлээд багасгах замаар алдагдлаа бууруулж, алдагдалгүйгээр нүүрсээ нийлүүлэх боломжтой болсонтой холбоотой аж.
Г.ДАРЬ