Хонины орд-(III/21-IV/19)
Эд баялаг ихтэй, баян тарган жил биш тул үл хөдлөх хөрөнгө авахад зориулж, мөнгө хураа. Ирэх долдугаар сараас ирэх жилийн долдугаар сарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах таатай боломж тохиох тул бэлтгэлтэй байж, орон сууцны эрэл хайгуул хийж, асууж сурагла. Долоо хоногийн дунд үеэр үйлийн үр, хувь тавилангийн учрал тохионо.
Үхрийн орд-(IV/20-V/20)
Эрч хүч, сэтгэл татам байдал, ажлын үр ашиг хамгийн өндөр байх өдрүүд ирж байна. Тиймээс өөртөө итгэлтэй байж, бусдаас тусламж хүсч, аз туршихаас айх хэрэггүй. Хайр дурлал, түншлэл, нөхөрлөл, гэрлэлт, хамтын ажиллагаа, хэлэлцээ, гэрээ бүгд амжилттай бүтнэ. Би, би гэж хэлдгээ багасгавал төдийчинээ ажил чинь амжилттай байна.
Ихрийн орд-(V/21-VI/20)
Амарч, сувилуулж, бодож, төлөвлөх сар эхэлж байна. Тавдугаар сард эрч хүчээр бүрэн цэнэглэгдэнэ. Ажлаа сайн төлөвлөвөл хурдан бүтнэ. Гэвч энэ хооронд та албан хаагчдын хүнд суртал, үл тоомсорлолтоос залхаж магадгүй. Шантрах хэрэггүй, тэвчээртэй байж, эцсийн үр дүнг нь хараарай. Долоо хоногийн дундуур романтик учрал хүлээж байна. Бямба гаригт шинэ найзтай болно.
Мэлхийн орд-(VI/21-VII/22)
Учрал, баярт үйл явдлаар дүүрэн долоо хоног. Амласан амлалтаа биелүүлж, хэн нэгэн танд амласнаа биелүүлнэ. Ажил, нэр төр өндөрт тавигдана. Хайр дурлалд бүтэлтэй зүйл ховор байсан жилүүд ард хоцорч, хуримын цуу сонсдож байна.
Арслангийн орд-(VII/23-VIII/22)
Нэр хүндээ өргөж, суудлаа солих гэсэн амбицтай сар эхэлж байна. Гэвч ийм амбиц бүгдийг буруугаар эргүүлж ч мэднэ. Төлөвлөгөөнд өөрчлөлт орж, хойшлогдож, мухардалд орж, буруу шийдвэр гаргаж, буруу эргэлт ч хийж болзошгүй. Ямар нэгэн зүйл нэг л биш санагдвал энэ бол дохио. Юу ч байсан хүчлэх хэрэггүй.
Охины орд-(VIII/23-IX/22)
Зарим зүйлийн учир тайлагдах, эрх зүйн асуудлууд үүсэх долоо хоног. Энд тэндхийн урилга, заллага ихтэй байна. Холын аянд гарч магадгүй. Гэвч саад бэрхшээл ар араасаа ундарч, төлөвлөсөн зүйл хойшлогдох нигууртай. Энэ байдал ирэх жил хүртэл үргэлжилнэ. Хичнээн таны зөв байсан ч цагдаа, шүүхтэй орооцолдох хэрэггүй. Эрч хүч, бусдыг дагуулах хүч нэмэгдэнэ. Баасан гаригт урилга, дуудлага тасрахгүй.
Жинлүүрийн орд-(IX/23-X/22)
Онцгой өөрчлөлт, нууцлаг явдлууд таныг хүлээж байна. Судалгаа, хөрөнгө оруулалт, өр шир, сексийн дур хүсэл, горьдлого, учрал, санамсаргүй зүйлс таныг тойрохгүй. Энэ бүхэн бас ирэх жил хүртэл таны зайлсхийх зүйлс. Сүүлийн зургаан сард болж өнгөрсөн явдлыг эргэн сана. Хэрэв хөрөнгө оруулалт бүтэлгүйтэж, төсөлд саад гарч ирсэн бол хэсэг хугацаанд зогс. Худал хэлэхээ багасга.
Хилэнцийн орд-(X/23-XI/21)
Дотно харилцаа, нөхөрлөл, гэрээ хэлэлцээ, түншлэлийн өдрүүд ирж байна. Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд таны хийсэн ажлын шагнал. Нөгөө талаар түншлэл, карьер шинэ бэрхшээл, бүр мухардалд хүрч магадгүй. Бэрхшээл юунаас үүдэлтэйг мэдэхгүй бол ажлаа түр хойшлуул.
Нумын орд-(XI/22-XII/21)
Ажил, эрүүл мэндийн асуудлууд таны санааг зовооно. Шаардлагатай арга хэмжээг ав. Гэхдээ ажлын төлөө бүхнээ золиослох хэрэггүй. Хүүхдүүдийнхээ хүссэн бүхнийг авч өгөхөө боль. Тавдугаар сараас ажилдаа сэтгэл хангалуун болно. Пүрэв, Баасан гариг дарга, удирдлагуудтай уулзаж, гэрээ хэлцэл хийхэд хамгийн сайн өдрүүд. Найз нөхөдтэйгээ уулзаж, тоглож, нарги.
Матрын орд-(XII/22-I/19)
Тэнэг, болчимгүй шийдвэр гаргаж, хөнгөн хөдөлж болзошгүй. Гоо сайханд орж, болзоонд явж, үзвэр үзэх долоо хоног. Шинэ санаа, өхөөрдөм хүүхдүүд таныг хүрээлнэ. Мягмар, Лхагва гаригт зөв газраа зөв цагтаа байж чадвал их ашиг олно. Пүрэв, Баасан гаригт бусдын анхаарлын төвд байж, сээтэгнэсэн харцанд өртөнө.
Хумхын орд-(I/20-II/18)
Гэр бүл, эцэг эх, хүүхэд, орон байр анхаарлын төвд байна. Гэр бүлийн гишүүдийн дунд зөрчил үүсч магадгүй. Хэрэв тийм бол энэ байдал ирэх сар дуустал үргэлжилнэ. Оньсого шиг үйл явдлын зангилаа тайлагдана. Ядарсан нэгэнд тусал. Дотно харилцаа үүсгэх цаг биш. Пүрэв, Баасан гаригт амбицтай байж, шаргуу ажиллавал үр дүн нь гарна. Бямба гаригт наргиж, цэнгэ.
Загасны орд-(II/19-III/20)
Хоолойгоор татсан их ажилтай завгүй долоо хоног. Дуудлага, мессежэнд дарагдаж, утсаа улайстал ярина. Гэвч хамгийн чухал нь ярьж, хэлж, хийж буй зүйлдээ анхаарах. Дараа нь гай авчрах тэнэг алдаа гаргахаас болгоомжил. Чадахгүй зүйлээ бүү амла.