
Францын жуулчин гэр бүлийг барьцаалсан хэргийн хариуцлагыг Нигерийн лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэл өөртөө хүлээгээд байсан юм. Харин Францын Ерөнхийлөгчийн мэдэгдснээр тус улсын зүгээс барьцаалагдсан гэр бүлийн суллахын тулд барьцаалагчдад ямар нэгэн барьцаа, төлбөр төлөөгүй бөгөөд Камеруны албаныхны зүгээс тэднийг нийслэл Яундед авчраад байгаа аж. Түүнчлэн Камеруны албаныхны зүгээс барьцаанаас суллагдсан Францын гэр бүлийнхнийг өндөр хамгаалалтан дор тус улсын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.
Б.АНХТУЯА