Английн 4 настай охин iPad-нд донтож, сэтгэлзүйн эмчилгээ хийлгэсэн явдал энэхүү сэрэмжлүүлгийг бүр ч ихээр түгээхэд хүргээд байна.
Бяцхан охин таблет дээр тоглоом тоглох, зураг зурах, видео үзэх зэргээр өдөржин салдаггүй ба шөнө сэрэхдээ таблетаа нэхэж уйлдаг байна.
Таблетанд донтосноос болоод хоолны дуршил нь буурч, нойр нь багасч, таблетыг нь өгөхгүй л бол уур уцаартай байх болжээ. Охины эцэг эх өндөр төлбөр төлж, сэтгэлзүйн эмчилгээ хийлгэснээр охины байдал дээрдэж эхэлсэн байна.
Гэхдээ бага насны хүүхдийн донтолт өсөлт хөгжил, зан байдлын төлөвшилд маш ихээр төлөөлдөг учраас эцэг эхчүүдийн хүүхэддээ илүү анхаарал халамж тавьж, таблет компьютераар удаан цагаар тоглуулахгүй байхыг сэтгэлзүйч эмч нарын зүгээс анхааруулсан байна.