Таван эмнэлгийн даргад өрсөлдөгчид шалгалтад бүдрэв

Хуучирсан мэдээ: 2013.04.21-нд нийтлэгдсэн

Таван эмнэлгийн даргад өрсөлдөгчид шалгалтад бүдрэв

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нийт 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт болж, урьдчилсан дүнгээр хамгийн их оноо авсан 10 өрсөлдөгч тэнцсэн дүн аваад байгаа бол таван эмнэлгийн даргад өрсөлдөгч хангалттай дүн үзүүлээгүй тул шалгалтад тэнцээгүй гэж үзжээ. Үүнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Цэс сэлбэлт үндэсний төвийн даргад өрсөлдөгчид хамаарч буй юм байна.

Сонгон шалгаруулалтаар дараах эмнэлгүүдийн удирдлагуудад өрсөлдүүлжээ.

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
4. Халдварт өвчин судлалын үндэсний төв
5. Гэмтэл согог судлалын үндэсний төв
6. Хавдар судлалын үндэсний төв
7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
8. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
9. Арьсны өвчин судлалын үндэсний төв
10. Зоонозын өвчин судлалын үндэсний төв
11. Геронтологийн үндэсний төв
12. Цус сэлбэлт судлалын үндэсний төв
13. Эмгэг судлалын үндэсний төв
14. Хүүхдийн төв сувилал
15. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж