Таван орны хэлээр дуудлага хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2013.04.21-нд нийтлэгдсэн

Таван орны хэлээр дуудлага хүлээн авна

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал энэ сарын 26-29-нд Монгол Улсад болно. Бага хуралд дэлхийн 135 орны зочид төлөөлөгч, сайд нар хүрэлцэн ирэхийн зэрэгцээ гадаад, дотоодын 1000 гаруй зочин төлөөлөгч оролцох болж буй юм. Зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, мөн дуудлагыг нь хүлээн авахын тулд Шуурхай удирдлагын төвийн 102 хүлээн авах утасны хүчин чадлыг нэмэгдүүлж, НҮБ-ын таван хэлээр дуудлага хүлээж авахаар болжээ. Үүнд Зэвсэгт хүчнийхний албан хаагчийг татан оролцуулахаас гадна сайн дураараа орчуулга хийх хүсэлтэй иргэдийн саналыг ч хүлээн авах гэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж