БНАСАУ пуужингийн байрлалаа өөрчилсөөр байна

Хуучирсан мэдээ: 2013.04.21-нд нийтлэгдсэн

БНАСАУ пуужингийн байрлалаа өөрчилсөөр байна

Фото: РИА Новости

БНАСАУ баллистик «Скад» пуужингийн харвагч хоёр төхөөрөмжийг зүүн эрэгт нэмж байрлуулсан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээнд тулгуурлан Токиогоос  ИТАР-ТАСС дамжуулжээ.

Пхеньян дөрөвдүгээр сарын эхнээс зүүн эрэгтээ долоон харвагч төхөөрөмж байлуулаад байгаа бөгөөд тэднийг хиймэл дагуулын ажиглалтаас нуухын тулд үргэлж хөдөлгөөнд байлгаж байгаа гэнэ. Өмнөдийн тагнуулын мэдээгээр энэ хөдөлгөөнийг сүүлийн үед зогсоосон аж. Гэсэн ч хиймэл дагуулын шинэ зурагт Хамган-Намдо мужид 300–500 км-ийн тусгалтай хоёр нэмэлт “Скад” пуужингийн суурийг байрлуулсан нь илэрчээ. Одоогоор БНАСАУ-ын зүүн хэсэгт “Масудан” гэх 4000 км-ийн тусгалтай пуужинг оролцуулсан арав хүртлэх тооны баллистик пуужин байрлуулаад байна. Пуужингийн туршилт хийх нь бараг тодорхой болоод байна гэж Ренхап агентлаг дамжуулав.

Эдгээр пуужингууд нь Японы бүх нутаг дахь бай мөн АНУ-ын Гуам арал хүрэх чадвартай ажээ. Япон ба Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин пуужингийн туршилт хийгдэж магадгүй учраас дөрөвдүгээр сарын 10-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж