Газар хөдлөлтөд 5700 хүн өртжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.21-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд 5700 хүн өртжээ

Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтөөр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 157-д хүрч, гамшигт 5700 гаруй хүн өртсөн гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байна. 6,6-7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 10 мянга орчим барилга нуржээ.

Яань хотынхон газар хөдлөлтөөр гудамжинд гарцгаасан байгаа нь.
Фото: Reuters

Газар хөдлөлтийн төв нь Лушань тойргийн Янь хотод байв. Хөрш зэргэлдээ Чэнду гэх том хот, мөн баруун Хятадын Чунцин мужийн төвд чичирхийлэл мэдрэгдэж байжээ.

Нурангийг ухах, газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах ажилд 6000 орчим цэрэг, цагдаа дайчлагдаад байна. Агаараас зураг авахаар зургаан нисгэгчгүй онгоцыг ашиглажээ. Өмнө нь мэдээлснээр гамшгаар 77 хүн үрэгдэж, 600 орчим хүн шархадсан байжээ. Газар хөдлөлт Бээжингийн цагаар өчигдөр өглөөний 8:02-т болсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж