Энэ удаад Хан-Уул дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах 22.5 км урттай авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Зам барилгын ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай 2 гүүр барих юм. Хоёр эгнээ, 9 метр өргөнтэй баригдах уг замыг “Тотал Инж” ХХК энэ оны 11 дүгээр сарын 01-нд улсын ашиглалтад хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан тухайгаа компаний удирдлагууд Л.Болд сайдад танилцуулж байсан юм. 2014 оны 8 сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан энэ замыг нэг жилийн өмнө барьж дуусгана гэж амлалт өгөөд ажлаа эхэлж байгаа “Тотал Инж” компанийн замчдад амжилт хүсээд Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, цаг хугацаанд нь чанартай зам барьж хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байгаагаа сайд Л.Болд илэрхийллээ.
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо буюу Био комбинат, Шувуун фабрик, Туул тосгоны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн төлөөлөл энэ үеэр тасралтгүй цувах ма¬шины тоос, хаврын салхитай зэрэгцэн шороон манан татуулж байгаа энэ орчинд эрүүл амьдрах нөхцөлгүй болоод байгааг дуулгасан юм. Сайны хажуугаар саар гэгчээр шинэ зам бүтээн байгуулалтын хажуугаар Карьерын аж ахуй эрх¬лэгчид элс, хайрга олборлоод зогсохгүй тээвэрлэх замдаа иргэдийн амьсгалах агаар, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа тал дээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэдгийг Л.Болд гишүүн яриандаа онцоллоо. Мөн тэрээр иргэд, дүүргийн удирдлага, холбогдох газруудтай хамтарч тоосжилт болоод иргэдийн амгалан тайван байдал, орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх хэлэлцүүлгийг өрнүүлж гарц, гаргалгааг хамтдаа эрэлхийлнэ гэдгээ мэдэгдлээ.