Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр буюу 2013 оны 04-р сарын 20-ны өдөр “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал”-ыг угтан Нийслэлд зохион байгуулж байгаа тохижилтын ажлын явцтай танилцлаа.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулах юм.Энэ удаагийн бага хурлын үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 1000 гаруй зочин, төлөөлөгчийг хүлээн авахаас гадна эдгээр төлөөлөгчдийн дотор 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, Нобелийн шагналтнууд, ардчиллын манлайлагчид манай улсад айлчилна.
Энэхүү түүхэн арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж дэлхий нийтэд Монгол Улсаа сурталчлан таниулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явц ямар байгаа талаарЗахирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга С.Баяр-Өлзий, ЗАА-ны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал нар мэдээлэл өглөө.
Л.Болд сайд энэ үеэр Монгол Улсад тэр дундаа Нийслэл Улаанбаатар хотод дэлхийн хэмжээний дээд төвшиний уулзалт болж, олон улсад нэр хүндтэй ардчиллын манлайлагчид нийслэлд айлчлах болсон нь үнэхээр нэр төрийн хэрэг.Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд гурван өдрийн турш манай улсын талаар дэлхий нийтэд мэдээлэх энэ цаг үед эх орноо дэлхийн сонорт гэрэлтэй, гэгээтэйгээр сурталчлан таниулах таатай боломжийг та бид алдах учиргүйажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал”-ын үеэр зохион байгуулах тохижилтын ажлуудыг танилцуулж байна:
- Сүхбаатарын талбай, Тусгаар Тогтнолын талбайг тохижуулах
- Монголын хүүхдийн ордны засвар
- Соёлын Төв өргөөний засварын ажил
- Сүхбаатарын талбай өмнөх Хонхтой цэцэрлэг, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгийн ногоон байгууламжийг сэргээх
- Цэрэндоржийн гудамж (УИД-ын өмнөх ), Жуулчны гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөг цэвэрлэх, тохижуулах
- Чингис Хаан ОУ-ын Нисэх онгоцны буудлаас Хотын төв хүртэлх, зочид буух буудлуудын авто замыг засварлах
- Зочид буудлуудын ойролцоох болон зочид явж үзэх магадлалтай гудамж, замуудыг засварлах
- Ногоон байгууламжийн хайс хашлагыг өөрчлөн буулгах, шинэчлэх, угаах, шинээр байршуулах ажлыг эхлүүлэх
- Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайд хогийн савыг байршлууах ажлыг зохион байгуулах 30-50м тутамд /хуучин хогийн савыг угааж будах/
- Ногоон байгууламжийн модыг шохоодох /1-1.2 метр/
- Богд уулын "Чингис хаан", "Соёмбо"-ыг будаж шохоодох ажлыг зохион байгуулах /авторын зөвшөөрөлтэйгээр/
- Төвийн 6 дүүргийн гэрлийн шонгуудын өнгийг сэргээж будах, угаах, лед гэрэлтүүлэгтэй болгох ажлыг дүүрэгтэй хамтарч зохион байгуулах /Энхтайваны Өргөн чөлөөний гэрэлтүүлэг /602 ширхэг/
- Авто замын цагаан шугамыг шинэчлэн будах
- БААН-үүдийн гадна хаягжилтыг шинэчлэх ажлыг эхлүүлэх /журам батлуулж мөрдүүлэх/
- Хөшөө, түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг шинэчлэн засварлах, гэрэлтүүлэх
- Мод сөөг тарих
- Усан оргилууруудын бүрэн ажиллагааг хангаж ажилд оруулах
- Яармагийн зам дагуух модны хайсыг засварлах
- Нисэхийн цагаан хаалгыг шинэчлэн өнгийг сэргээж будах, угаах
- Зайсан цогцолборын цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хангуулж ажиллах /Гандан, Бурхантай цэцэрлэг/
- Гудамж, талбайд сандал байршуулах
- Гэрлэн чимэглэлүүдийг асаалгах, самбарт мэдээлэл гаргах
- Засгийн газрын ордны зүүн талд байрлах хэвлэх үйлдвэрийн хашааг засварлах, байгууламжийг бүрэх
- Хотын төвийн хэсгүүдэд мэдээллийн байгууламж байршуулах
- Явган замын хавтанг шинэчлэх, солих
- Сул шороон хөстэй талбайг хатуу хучилттай болгох
- Төвийн хэсгийн барилгабайгууламж, хөшөө дурсгалын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг зэрэг тохижилтын томоохон ажлууд хийгдэх юм.