
Хотын дарга уг байшингийн талаар сонирхоход “Энэ барилга нь хэний эзэмшилд байгааг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тул буулгах, нураах зэрэг ажлыг хийх боломжгүй” гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулсан гэж байгаа. Эзэн нь тогтоогдоогүй, нураах боложгүй юм бол энэ байшинг олон улсын зочдоос яаж нуух вэ гэдэг асуудал урган гарна даа. Явж явж, цаг хугацаа давчуу байгаа болохоор арга буюу уртаас урт цэнхэр тороор ингэж өнгөлөн далдлалт хийжээ.
Бүхэл бүхэн байшин савыг цэнхэр "бүтээлгээр" бүтээнэ ч гэж юу байх билээ. Гэхдээ манайхан мөн сүрхий "сэтгэдэг" улс шүү. Балгасаа бас нуучихжээ.
М.НАРАН

