
Өнөөдрийн цэвэрлэгээнд Засаг даргын тамгийн газрын хэрэгжүүлэгч 47 агентлагийн 2700 орчим албан хаагч хуваарийн дагуу оноогдсон зам талбайг цэвэрлэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд 4980 аж ахуй нэгжийн 25300 иргэд өөрсдийн ажлын байр орчмын хогийг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээ үр дүнтэй болж, 300 орчим машин буюу 1000 орчим тонн хог цэвэрлэсэн гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.
М.НАРАН