Брэдли Купер Бостоны хохирогчидтой уулзав

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Брэдли Купер Бостоны хохирогчидтой уулзав

Холливудын
хүндтэй эрхмүүдийн нэг  Брэдли Купер найруулагч Дэвид Рассселийн шинэ
уран бүтээлд  тоглох их ажлын хажуугаар эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа
Бостоны халдлаганд өртсөн хохирогчидтой өнгөрөгч пүрэв гаригт уулзжээ.
Купер Бостоны марофон гүйлтийн үеэр шархдсан хэд хэдэн хохирогчидтой
уулзсаны дотор халдлагын үеэр хөл болон толгойндоо хүнд гэмтэл авсан 27
настай Жефф Баумантай халуун яриа өрнүүлж хамтдаа гэрэл зургаа авхуулсан
байна.

Бостоны марофон гүйлтийн үеэр болсон халдлаганд өртөн 
нэг хөлөө тайруулсан Жеффийн нэг нүд мөн юм сайн харахаа больсон гэнэ.
Купер хохирогчидтой уулзах үеэрээ тэдэнд сэтгэл санааг дэмжсэн урмын
үгсийг харамгүй  хайрлаж  “олон сая хүн та бүхнийг хурдан эдгэрээсэй
хэмээн залбирч  байгаа” гэдгийг онцолжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж