Сичуанд газар хөдлөлтийн улмаас 30 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Сичуанд газар хөдлөлтийн улмаас 30 хүн амиа алджээ

Хятадын Сичуан мужид өнөөдөр өглөө хүчтэй газар хөдлөлт болсны улмаас ойролцоогоор 30 хүн амиа алдаж шархдагсдын тоо улам нэмэгдэн нөхцөл байдал хүнд байгаа талаар орон нутгийн албаныхан мэдэгджээ. АНУ-ын Газарзүйн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Сичуаны нийслэл Чэндү хотоос 115 километрийн зайтай орших дээрх газар хөдлөлтийн гүн ойролцоогоор 12 километр бөгөөд орон нутгийн цагаар өглөөний 8:00 цагт болжээ. Гэхдээ газар хөдлөлтийн чичирхийллийн хэмжээг АНУ-ын газарзүйн судалгааны төвөөс 6.6 магнитут хэмээн мэдээлж байгаа ч Хятадын төв 7.0 магнитут хэмээн мэдээлсэн байна.

Хятадын CCTV-ийн мэдээлснээр амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай  байгаа бөгөөд одоогоор 600 гаруй хүн гамшгийн улмаас биедээ хүнд гэмтэл аваад байгаа гэнэ. Түүнчлэн уг газар хөдөлтийн улмаас байшин барилгууд нурах аюулд орж олон мянган хүний амь нас хохирч болзошгүй байгаа талаарх эх сурвалжууд онцролжээ.

Хятадын Засгийн газрын тусгай албаныхан болоод Онцгой байдлын албан хаагчид тусламж хэрэгтэй бүст одоогоор аврах ажиллагааг үргэлжлүүлж Чэндуны нисэх буудлыг хаагаад байгаа юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр 2008 онд мөн Сичуанд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 87 мянган хүн амиа алдаж байжээ. Гэхдээ албаны эх сурвалжууд өнөөдөр болсон газар хөдлөлтийг чичирхийллийн хэмжээ, хор хохирлын хувьд ч  2008 оныхыг гүйцэхгүй хэмээн мэдээлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж