
комиссоос энэ оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажлынхаа дүн мэдээг
гаргажээ. Салбар комиссууд нэхэмжлэгчдээс 92 өргөдөл, 154 хүсэлт, санал
гомдлыг хүлээн авчээ. Цагаатгалын зарим салбар комисс нэг удаагийн
мөнгөн тэтгэмж хүссэн 11 хэлмэгдэгчид 705 мянган төгрөгийг олгосон.
Түүнчлэн Дархан-уул, Сүхбаатар аймаг 11 иргэнд 240 мянган төгрөгийн эд
бараа, хүнсний тусламж үзүүлжээ. Оны эхний улиралд нэхэмжлэгчдийн
хүсэлт, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 17 иргэнд 16,5 сая
төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.
Б.ЭНХ